Гадаад харилцааУИХОнцлохШинэ мэдээ

Швейцарын Холбооны Улсын парламенттай хамтран ажиллана

Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын Тэргүүн дэд дарга Н.Цогтсайхан (2021.01.21) Швейцарын Холбооны Улсын парламентын Тамгын газрын Парламент хоорондын техникийн хамтын ажиллагаа, гадаад харилцааны хэлтсийн дарга Мария Стасиктай цахим уулзалт хийлээ.

Уулзалтаар талууд хоёр улсын парламентын Тамгын газрын хамтын ажиллагааг хяналт шинжилгээ, үнэлгээ, сургалтын чиглэлээр өргөжүүлэн хөгжүүлэх талаар ярилцаж санал солилцлоо.

Парламентын хууль тогтоох, хянан шалгах чиг үүргийг хэрэгжүүлэхэд Тамгын газрын чадавхыг бэхжүүлэх, парламентаас батлагдан гарсан хууль тогтоомжуудын хэрэгжилтэд хяналт шинжилгээ, үнэлгээ хийх, нэгдсэн мэдээллийн санг бий болгох, иргэдийн оролцоог хангах, холбогдох хууль эрх зүйн орчинг бүрдүүлэх нь чухал ач холбогдолтойг талууд уулзалтын үеэр онцлов.

Уг цахим уулзалтад Улсын Их Хурлын Тамгын газрын Хяналт шалгалт, үнэлгээний газрын дарга Б.Эрдэнэбилэгт, тус газрын Хяналт шалгалтын хэлтсийн Ахлах зөвлөх Ч.Онончимэг, Парламентын судалгааны хүрээлэнгийн захирал Т.Баярмаа, Швейцарын Хөгжлийн агентлагийн Монгол дахь Суурин төлөөлөгчийн газрын Засаглалын хөтөлбөрийн ахлах зохицуулагч Л.Золзаяа болон Швейцарын Холбооны Улсын парламентын Тамгын газрын төлөөлөл оролцлоо.

Монгол Улсын Их Хурлын Тамгын газар хууль тогтоомжийн хэрэгжилтэд үнэлгээ хийх чадавхыг сайжруулах чиглэлээр 2017 оноос эхлэн Швейцарын Холбооны Улсын парламентын Тамгын газартай хамтран ажиллаж байгаа юм гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version