НийслэлFocusШинэ мэдээ

Иргэд такси, нийтийн тээврээр зорчихдоо QR код уншуулна

Иргэд зах худалдааны төвүүдээр үйлчлүүлэхдээ QR код уншуулж буй. Энэхүү кодын тусламжтай иргэдийг цахимаар бүртгэж буй. Мөн халдвар гарсан тухайн газрын талаарх мэдээллийг иргэдэд шуурхай мэдээлэх зорилготой. Тэгвэл иргэд зөвхөн худалдааны төвүүдээр үйлчлүүлэхээс гадна такси, нийтийн тээврээр зорчихдоо QR код уншуулдаг болжээ. Тодруулбал, нийтийн тээврийн үйлчилгээнд гарч буй автобус, такси  байршил тогтоогчтой болсноор иргэдийн зорчих хөдөлгөөнийг бүртгэлжүүлэх боломж бүрдэж байгаа аж.

Нийтийн тээврийн автобусаар өчигдөр 06:00-10:00 цагийн хооронд 45538 зорчигч үйлчлүүлжээ. Тусгай зөвшөөрөл бүхий байгууллагууд 912 автобус, 84 таксинд ариутгал, халдваргүйжүүлэлтийг хийсэн байна. Хөдөлгөөнт болон суурин 15 байршилд автотээврийн хяналтын улсын 17 байцаагч, 205 шалгагч ажиллаж байгаа юм. Мөн нийслэлийн хэмжээнд автобусны зорчих карт цэнэглэх 220 цэг ажиллаж байгаа юм.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version