БоловсролFocusШинэ мэдээ

Сурагчдын хичээл II сарын 1-ээс теле хичээлээр үргэлжилнэ

Боловсрол шинжлэх ухааны яамнаас  Улсын онцгой комисс /УОК/-т танхимын сургалтыг ирэх гуравдугаар сарын 1-ээс эхлүүлэх саналаа хүргүүлээд буй. Иймд ерөнхий боловсролын сургуулийн II улирлын хичээл хоёрдугаар сарын 1-ээс теле хичээлээр эхлэх шийдвэр үргэлжлэхээр болжээ.

Боловсрол шинжлэх ухааны яам ерөнхий боловсролын сургуулийн сургалтыг теле болон цахим хэлбэрээр явуулахад бэлэн болсон гэх мэдээллийг өгч байна. Мөн их, дээд сургууль, кроллежийн хичээл ирэх хоёрдугаар сарын 1-ээс эхэлнэ.

Монгол Улсад Covid-19 халдвар дотооодод бүртгэгдсэнтэй холбоотойгоор УОК-ын шийдвэрээр өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 11-ээс нийслэлийн хэмжээнд бүх шатны боловсролын байгууллагын сургалтыг танхимаар хийхийг зогсоосон. Тэр үеэс сургалт цахимд шилжсэн юм.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version