Байгаль орчинОнцлохШинэ мэдээ

Хонгор нутгийнхан зэрлэг амьтаддаа өвс тэжээл тавин хамгаалж байна

Баянхонгор аймгийн Гэрэл  зурагчдын холбоо, “Говь Хангайн цэнхэр орон” facebook группээс санаачлан аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Их Богдын байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа зэрэг байгууллагуудтай хамтран “ХОНГОР НУТГИЙН ХОВОР АМЬТДАА ХАЙРЛАН ХАМГААЛАХАД ХАМТДАА НЭГДЬЕ” уриалгыг эхлүүлсэн юм.

Энэхүү  уриалгад төрсөн нутгийнхаа ховор амьтдыг хамгаалах чин хүсэл эрмэлзэлтэй, эх орны дөрвөн өнцөг, найман зовхист ажиллаж амьдарч байгаа хонгор нутгийн уугуул, суугуул иргэд, Хонгор нутгийн байгалийн гайхамшигт газруудаар аялал зохион байгуулдаг аж ахуй нэгж, аялагч нар чин сэтгэлийн гараа сунгаж энэхүү аянд маш идэвхтэй оролцож байгаа ажээ.

Мөн Монгол Улсын Их хурлын дарга Г.Занданшатар, БОАЖЯ-ны сайд Д.Сарангэрэл,  “Экологийн сургалт судалгааны төв” НҮТББ дэмжилгэтэйгээр аймгийн зун зуншлага нэн тааруу болж, өвөлжилт хүндэрч буй энэ цаг үед Хонгор нутгийнхаа байгалийн зэрлэг амьтдыг идэш тэжээлээр хангах арга хэмжээнд дэмжлэг үзүүлсэн байна.

Баацагаан, Баянцагаан, Хүрээмарал, Бөмбөгөр сумын ЗДТГ, ИТХ, ангийн нөхөрлөлийн хамт олон болон оюутан залуучуудын оролцоотойгоор Баянцагаан хайрхан, Хүрээмандал хайрхан, Элээтийн хясаа зэрэг туруутан амьтдын байршил бүхий 10 цэгт биотехникийн /зэрлэг амьтдад өвс тэжээл тавих/ арга хэмжээг амжилттай зохион байгуулаад байгаа аж.

Баянхонгор аймгийн Гэрэл  зурагчдын холбоо, “Говь Хангайн цэнхэр орон” facebook группээс энэхүү арга хэмжээг зохион байгуулахад хамтран ажилласан Бөмбөгөр, Хүрээмарал, Баянцагаан сумын  ИТХ, ЗДТГ, иргэд, оюутан залуучуудад  гүн талархал илэрхийлжээ.

Сайн үйл бүхэн дэлгэрэх болтугай.

#Хонгор_нутгийн_ховор_амьтдаа_хайрлан_хамгаалъя.

1 / 25
0 0 votes
Article Rating
Таг

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх

0 Comments
Хуучин
Шинэ Top
Inline Feedbacks
View all comments
Back to top button
wpDiscuz
0
0
Would love your thoughts, please comment.x
Exit mobile version