Эдийн засагОнцлохШинэ мэдээ

НӨАТ-ын буцаан олголт авах иргэдийн мэдээллийг хянаж байна

2020 оны дөрөвдүгээр улирлын НӨАТ-ын буцаан олголтыг өгөхөөр Татварын ерөнхий газар иргэдийн мэдээллийг хянаж, баталгаажуулж байгаа бөгөөд урьдчилсан байдлаар нэг сая 18 мянга 314 иргэнд 43.7 тэрбум төгрөгийг буцаан олгох юм байна.

III улиралд 993,469 иргэнд 43.4 тэрбум төгрөгийг буцаан олгож байсан юм.

Иргэдийн ebarimt системд бүртгүүлсэн мэдээлэл НӨАТ-ын тухай хуулийн 5.1 дэх заалтыг хангасан эсэхийг Татварын албанаас хянаж дуусаад, ажлын хоёр хоногт багтаан Сангийн яам руу руу шилжүүлэх журамтай байдаг.

Сангийн яамнаас Төрийн сангийн буцаан олголтын тусгай данс руу ажлын 20 хоногт багтаан санхүүжилтийг өгдөг. Үүний дараа Төрийн сан ажлын гурав хоногт иргэдийн данс руу шилжүүлдэг байна.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version