НҮБ-аас Экологийн цагдаагийн албыг шагнажээ
Нэгдсэн Үндэстний Байгууллага(НҮБ)-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллагаас Цагдаагын ерөнхий газар(ЦЕГ)-ын Экологийн цагдаагийн алба(ЭЦА)-ны энэ онд хэрэгжүүлсэн “Байгаль Эн тэргүүнд” төслийн үр дүнг сайшаан шагнажээ.
Байгаль орчны тогтвортой менежментийг хангах, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор Ой мод, “Цэнхэр алт” усаа хайрлая аяныг ЭЦА, БОАЖЯ-ны Ойн бодлого зохицуулалтын газар, НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн төсөл, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газар хамтран есдүгээр сарын 03-ны өдрөөс нэг сарын хугацаанд хэсэгчилсэн арга хэмжээг орон даяар зохион байгуулсан.
Аян нь ойн нөөцийн хомстол, усны бохирдлын эх үүсвэр түүний учир шалтгааныг арилгах, бууруулах, экологийн тэнцвэрт байдал алдагдахаас урьдчилан сэргийлэх зорилгоор иргэд олон нийтэд мэдээлэл өгөх, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, иргэдийн буруу дадал хандлагыг өөрчлөх, зөв соёлыг төлөвшүүлэх зорилготойгоор амжилттай хэрэгжсэн юм. 4. “Монгол Улсын байгаль орчны төлөв байдлын 2019 оны тайлан”-д 264 гол мөрөн, 704 булаг шанд, 286 нуур тойром, 12 рашаан ширгэсэн гэсэн мэдээлэл тусгагдсан байна.
Үүнтэй холбогдуулан иргэдийн байгалийн нөөц баялгийг зүй зохистой ашиглах, эзэмшихтэй холбоотой мэдлэг, мэдээллийг нэмэгдүүлэх, байгаль орчны тэнцэл алдагдахаас урьдчилан сэргийлэх зорилгоор “Цэнхэр алт усаа хайрлая” арга хэмжээг энэ оны 09-10 дугаар саруудад зохион байгуулсан нь Монгол Улсын усны хязгаарлагдмал нөөцийн талаарх бодит байдлыг мэдээлж, иргэд, олон нийтийн усны талаарх мэдлэг ойлголтыг нэмэгдүүлсэн, усыг зөв зохистой хэрэглэх талаар зөвлөмж гаргаж, усыг зөв зохистой хэрэглэж буй сайн туршлагыг сурталчилсан ажил болсон.
Манай орны нийт нутаг дэвсгэрийн 7.9 хувь нь ой модоор бүрхэгдсэн, сүүлийн 5 жилийн байдлаар ой хээрийн түймэрт 57.6, хөнөөлт шавж, өвчинд 36.2 мян.га талбай нэрвэгдсэн зэрэгт дүгнэлт хийж, байгалийн нөөц баялаг, биологийн олон янз байдлыг хамгаалах, нөхөн сэргээх, зүй зохистой ашиглах, эзэмшихтэй холбоотой иргэдийн мэдлэг, мэдээллийг нэмэгдүүлэх, байгаль орчны тэнцэл алдагдахаас урьдчилан сэргийлэх зорилгоор “Ой модоо хайрлая” арга хэмжээг энэ оны 09-10 дугаар саруудад зохион байгуулсан нь иргэд, олон нийтэд Монгол орны ойн нөөцийн талаарх бодит байдлыг мэдээлж, иргэдийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлсэн, ойн дагалдах баялгийг зүй зохистой ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх мэдээллийг түгээж, иргэн бүр эх дэлхийдээ мод тарьж цэвэр агаар бэлэглэх уриалга гаргасан үр дүнтэй ажил болсон.