Гадаад харилцааFocusШинэ мэдээ

“УБТЗ”-ын төв эмнэлэгт амьсгалын аппарат хандивлав

Монгол Улсын Засгийн газраас коронавируст /Ковид-19/ цар тахлын халдвар дотоодод тархаж эхэлсэн өдрөөс гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж, Улсын Онцгой комиссын даргын тушаалаар байгуулсан Шуурхай бүлэг богино хугацаанд “Улаанбаатар төмөр зам” ХНН-т үүссэн халдварыг таслан зогсоож, Монгол Улсын төмөр замын тээврийн тасралтгүй үйл ажиллагааг хэвийн байдалд оруулж чадсан билээ.

Тус Шуурхай бүлгийг ахалж ажилласан Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтарын санаачилга, хүсэлтээр БНХАУ-ын Тээврийн яам “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Төв эмнэлэгт шаардлагатай 197 сая төгрөгийн үнэ бүхий 2 ширхэг амьсгалын аппаратыг худалдан авах хөрөнгийн асуудлыг шийдвэрлэж хандивласныг хоёр улсын Улаан загалмайн нийгэмлэгээр дамжуулан хүлээн авч, өнөөдөр хүлээлгэн өглөө.

Амьсгалын аппарат хүлээлгэн өгөх ёслолд Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, Монголын улаан загалмайн нийгэмлэгийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа, БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны Элчин зөвлөх Жан Мүшин, “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн нэгдүгээр орлогч дарга И.В.Милостных, тус нийгэмлэгийн орлогч дарга бөгөөд Гамшгаас хамгаалах штабын дарга Ч.Цогтбаяр, Төв эмнэлгийн дарга С.Еркегул нар байлцав.

ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН ЯАМ

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version