ОнцлохОрон нутагШинэ мэдээ

Ханх сумын барилгууд хэв гажилтанд орж зай завсар их үүсчээ

2021.01.12-нд Хөвсгөл аймгийн Ханх сумын нутагт 6.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсонтой холбоотой тус аймгийн МХГ-ын даргын 2021.01.13-ны өдрийн 23/03 дугаар удирдамжийн дагуу хөдөлмөрийн аюулгүй байдал, барилга, эрчим хүч, харилцаа холбооны хяналтын улсын байцаагчид 2021.01.14, 15-ний өдрүүдэд тус сумын ЗДТГ-ын барилга, 320 хүүхдийн сургуулийн барилга, дотуур байрны барилга, цэцэрлэгийн барилга, бага сургуулийн барилга, соёлын төв, Хилийн цэргийн барилга, ЭМТөвийн барилга, Хаан банкны барилга, мэдээлэл холбоо сүлжээний газар, цамхагууд, инженерийн шугам сүлжээнүүдэд хяналт шалгалт хийлээ.

Газар хөдлөлтийн үйлчлэлээр төмөрбетон каркасан барилгуудад үндсэн хийц, өрлөг хоорондын уян чигжээсүүд хэв гажилтанд орсон, барилгуудын төмөрбетон баганан суурийн дээд хэсгүүдэд хөндлөн хүчний үйлчлэлээр хөндлөн чиглэлд хялгасан ан цавууд үүссэн, модон барилгууд хэв гажилтанд орж зай завсар их үүссэн байна. Хяналт шалгалтын ажил үргэлжилж байна.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version