БоловсролОнцлохШинэ мэдээ

Оюутнууд үндэсний бичгийн хичээл үзнэ

“Монгол бичгийн үндэсний хөтөлбөр III” 2020-2024 онд хэрэгжинэ. Одоогоор ЕБС-ийн сурагчид 6 дугаар ангиасаа эхлэн үндэсний бичиг үзэж байгаа билээ. Мөн хөтөлбөрийн хүрээнд оюутнууд ирэх хичээлийн шинэ жилээс эхлэн үндэсний бичиг үзэхээр болжээ.

Тодруулбал их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүд монгол бичгийн хичээлийг заавал судална. Цаашлаад их, дээд сургууль, коллежид суралцагчдаас монгол бичгийн хичээлийн шалгалт авах, шалгалтын дүнг бакалаврын дипломд баталгаажуулах чиглэлээр холбогдох журамд нэмэлт өөрчлөлт оруулж, хэрэгжүүлнэ.

БШУЯ-ны зүгээс багш бэлтгэдэг их, дээд сургуульд монгол бичгийн хичээл заах арга зүй, сургалтын технологийг шинэчлэх, багш нарын мэдлэг ур чадварыг сайжруулах сургалт семинар зохион байгуулж, “Монгол бичиг заах аргазүйн хичээл”-ийн хөтөлбөрийг сайжруулах, магадлан итгэмжлэх шаардлагатай байгаа аж.

Монгол хэл бичгийн сургалтын чанар, арга зүйн шинэчлэл, мэргэжлийн багшийн хөгжлийн асуудлаар бүсийн болон улсын зөвлөгөөнийг зохион байгуулж, зөвлөгөөнөөс гарсан санал, шийдвэрийг цаашид хэрэгжүүлэх бодлогод тусгахаар төлөвлөжээ.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version