НийгэмШинэ мэдээ

“Гамшигт тэсвэртэй хотууд” төслийн нээлт боллоо

Онцгой байдлын ерөнхий газраас  “Дэлхийн Зөн Монгол” ОУБ-тай хамтран АНУ-ын  Олон улсын хөгжлийн агентлагийн хүмүүнлэгийн тусламж үзүүлэх товчооны  санхүүжилтээр “Гамшигт тэсвэртэй хотууд” төслийг 2020-2022 онд хэрэгжүүлэхээр өнөөдөр нээлтийг цахимаар хийлээ.

Нээлтийн арга хэмжээнд ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн, ОБЕГ-ын дарга, бригадын генерал Г.Ариунбуян, АНУ-ын Элчин сайд Майкл С.Клечески, “Дэлхийн Зөн Монгол” ОУБ-ын Үндэсний захирал Б.Болорцэцэг нар оролцож, үг хэлсэн юм.

   Иргэдийн амьжиргааг хамгаалах, мал, аж ахуйн салбарын эрсдэлийг бууруулах, хот суурин газрын гамшгийн эрсдэлийг бууруулах, чадавхыг бэхжүүлэх замаар орон нутагт  тохиолдож болзошгүй  гамшгийн эрсдэлийг үе шаттайгаар бууруулах зорилготой тус төсөл нь “Хот суурин газрын гамшгийн эрсдэлийг бууруулах, даван туулах чадварыг бэхжүүлэх”, “Орон нутгийн түвшинд  малын тэжээл, ургамал тариалалт болон мал эмнэлгийн салбарын чадавхыг бэхжүүлэх” гэсэн үндсэн хоёр чиглэлээр хэрэгжих юм.

  Төсөлд Улаанбаатар, Эрдэнэт, Чойбалсан хот, Зүүн бүсийн төв-Дорнод аймгийн Онцгой байдлын газар, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Эрүүл мэндийн газар, Боловсрол, урлагийн газар, Дундговь, Дорноговь, Говь-Алтай, Увс аймаг хамрагдана гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version