НийгэмFocusШинэ мэдээ

2021 онд Батлан хамгаалах, Зэвсэгт хүчний хэмжээнд түүхэн жил тохионо

Батлан хамгаалахын сайдын зөвлөлийн хуралдаанаар “Ой тэмдэглэх тухай” асуудлыг яамны Төрийн захиргааны удирдлагын газраас хэлэлцүүлж, сайдын 2021 оны А/01 дүгээр тушаалаар Батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага байгуулагдсаны 110, орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 100 жилийн түүхт ойнуудыг тэмдэглэх төлөвлөгөөнүүдийг баталлаа.

Төлөвлөгөөний дагуу Батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага байгуулагдсаны 110 жилийн ойн хүрээнд 26, орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойн хүрээнд 24 ажил, арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгасан.

Дээрх түүхэн ойнуудыг тэмдэглэх нь эх орноо батлан хамгаалах нэр хүндтэй бөгөөд хариуцлагатай үүргийг биелүүлж яваа цэргийн алба хаагчид, чөлөөнд болон бэлтгэлд байгаа үе үеийн ахмад дайчид, эх орныхоо төлөө халуун амиа  зориулсан эгэл, баатарлаг цэрэг эрсийн алдар гавьяаг мөнхжүүлэх, батлан хамгаалах бодлого, зорилт, Зэвсэгт хүчний үйл ажиллагааг ард түмэнд сурталчлан таниулах, хүүхэд, залуучуудад эх оронч үзлийг төлөвшүүлж, тэдэнд тусгаар тогтнолын үнэ цэнийг ойлгуулах зэрэг түүхэн ач холбогдолтой арга хэмжээ болох юм.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version