WorldОнцлохШинэ мэдээ

“Хятад орныг танин мэдэх-Монгол улстай холбогдох” сэдэвт соёлын өдрүүдийг цахимаар нээв

“Хятад орныг танин мэдэх• Монгол улстай холбогдох” сэдэвт Өвөр Монголын цахим соёлын өдрүүдийн сайтад байрлуулах нээлтийн ёслол ӨМӨЗО-ны төв Хөххотод /2020.12.30/ боллоо.

Уг арга хэмжээ нь  “бие биедээ туслалцаж, цар тахалтай тэмцэж, Хятад Монголын найрамдлын шинэ хуудсыг хамтдаа  нээе” сэдвийн хүрээнд зохиогдлоо. Энэ үеэр Монгол Улмын хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлчидтэй цахимаар холбогдож, мэдээллийг шууд дамжуулсан юм.

Онлайн дуу бүжгийн тусгай тоглолт,  цахим үзэсгэлэн, “ Үзэсгэлэнт Хятад улс”сэдэвт Хятадын аялал жуулчлалыг цахимаар танилцуулах , Хятадын кино  өдрүүд цахим арга  хэмжээ болон олон ангит уран сайхны кино өдрүүд цахим арга хэмжээ  зэрэг 5 том агуулгын хүрээнд  28 арга хэмжээнүүдийг зохион байгуулах аж

Хятад Монгол хоёр улс нь соёлын өдрүүдийн арга хэмжээг олон удаа амжилттай зохион байгуулж байгаа нь хоёр орны ард түмний ойлголцлыг бэхжүүлэхэд чухал гүүр болсоор ирсэн юм. 2020 онд, цар тахлын улмаар хоёр тал энэхүү арга хэмжээг цахимаар зохион байгуулж байна. 

Соёлын өдөрт зориулан зохион байгуулагдаж буй дээрх арга хэмжээнүүдийн дэлгэрэнгүй мэдээллийг www.cri.cn болон www.solongonews.mn зэрэг сайтуудаас хүлээн авах боломжтой юм.

Сэтгүүлч Хасмөчир Начин 

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version