Уул уурхайОнцлохШинэ мэдээ

2020 оны Эрдэнэт үйлдвэрийн шилдэгүүд тодорлоо

     “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2020 оны шилдгүүдэд шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаа Сүлд танхимд өнөөдөр боллоо. Жил бүр оны шилдгүүдээ шалгаруулдаг уламжлалтай ч  энэ жил цар тахлын улмаас улс, оронд нөхцөл байдал хүндэрсэн учраас шилдгүүдээ цахимаар тодруулж, цом, мөнгөн шагналыг үйлдвэрийн удирдлагууд УОК, АОК-оос өгсөн чиглэлийн дагуу хүн хоорондын зайг баримтлан олголоо. 

     Тус үйлдвэрт олон жил үр бүтээлтэй ажилласан Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хэлтсийн орлогч дарга Б.Баттайван, Баяжуулах үйлдвэрийн мастер Нагорный Вадим Михайлович, ЗМЗ-ын тэргүүлэх механик М.Өлзийбаяр нар А.Ф.Тюряковын нэрэмжит шагнал хүртлээ.  

     Мөн “Оны шилдэг санаачлагч”-аар АТЦ-ийн механикч Х.Болдбаатар, Цахилгаан цехийн мастер Б.Амгаланбаатар, ХМТАЦ-ийн инженер Н.Мөнх-Эрдэнэ нар тодров. “Шилдэг ажилтан”-аар БҮ-ийн хөвүүлэн баяжуулагч Д.Нямсүрэн, Ил уурхайн машинч Х.Түмэнжаргал, ЗМЗ-ын слесарь А.Советхаан, “Шилдэг мэргэжилтэн”-ээр Механикийн хэлтсийн инженер Э.Болат, БҮ-ийн инженер М.Оч-Эрдэнэ,”Эрдэнэт сувилал” цогцолборын их эмч Т.Соёлмаа нар шалгарав. Түүнчлэн “Шилдэг удирдах ажилтан”-аар Хуулийн хэлтсийн дарга Х.Болдбаатар,”Шилдгийн шилдэг ажилтан”-аар Ил уурхайн экскаваторын машинч М.Болдбаатар нар тус тус шалгарсан юм. 

     Ийнхүү 2020 онд хамт олноо хошуучлан идэвх санаачилгатай, үр бүтээлтэй ажиллан, хөдөлмөрийн өндөр амжилт гаргасан эдгээр ажилтнуудад цом, өргөмжлөл,  2 сая төгрөгийн мөнгөн шагнал олгов.

Т.БАТЧУЛУУН
ФОТО: Б.БАТТӨГС

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version