ЭМЯFocusШинэ мэдээ

8894 хүнд шинжилгээ хийхэд 16 хүнээс Сovid-19 илэрлээ

Коронавирусийн халдварт цар тахлын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээлж байна.

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: Арванхоёрдугаар сарын 27-нд нийт 8894 хүнд шинжилгээ хийхэд 16 хүнээс Сovid-19 илэрлээ. Үүний 10 нь Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн голомтоос бүртгэгдсэн бол зургаа нь  Цэргийн төв эмнэлэгт ажиллаж байсан эмч, сувилагч нар халдвар авсан байна. 

Эдгээр хүмүүс ажиглалт тусгаарлалтын 14 хоногийн хугацааныхаа 7 дахь хоногт халдварт өртсөн. БЗД-ийн нэгдсэн эмнэлэгт гарсан халдварын тоо 194 боллоо. Улсын хэмжээнд халдварын батлагдсан тохиолдол 1,137 болсон бол үүнээс 711 хүн эдгэрсэн байна. 

Сүүлийн 24 цагийн дотор Сэлэнгэ, Дархан-Уул, Говьсүмбэр, Орхон, Архангай, Дорноговь аймгийн голомтоос батлагдсан тохиолдол бүртгэгдээгүй. Мөн Улаанбаатар хотын өмнөх батлагдсан тохиолдлуудаас батлагдсан тохиолдол бүртгэгдээгүй. 

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version