БоловсролFocusШинэ мэдээ

Орхон аймагт 150 хүүхдийн цэцэрлэг ашиглалтад орлоо

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Согоот багт цэцэрлэгийн шинэ өргөтгөл ашиглалтад орлоо. Тус баг нь цэцэрлэгийн насны 400 гаруй хүүхэдтэй ч 100 хүүхдийн багтаамжтай цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байсан юм. Тиймээс Боловсрол шинжлэх ухааны яамны захиалгаар 150 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэгийг шинээр барьж ашиглалтад орууллаа.

Барилгын хөгжлийн төв захиалагчийн техникийн хяналтыг хэрэгжүүлж, Жам компани барилга угсралтын ажлыг, Балданс компанийн зураг төслөөр хийж гүйцэтгэжээ. Энэ сарын 16- нд барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисс ажиллаж хүлээн авлаа. Комиссын бүрэлдэхүүн Барилгын хөгжлийн төв цахимаар ажиллав.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version