Эрүүл мэндFocusШинэ мэдээ

Амны хаалт нь норсон тохиолдолд шууд солиорой

Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн  тэнхмийн эрхлэгч, хүний их эмч Л.Дэлгэрзул амны хаалт хэрхэн зүүж, тайлах зөвлөмжийг хүргэлээ. 

Маскаа зөв зүүх 5 үйлдэл

Үйлдэл 1: Маск зүүхээс өмнө гараа маш сайн савандаж угаах хэрэгтэй. Хэрвээ савандаж угаах боломжгүй бол гар халдваргүйжүүлэгч шингэнээр гараа ариутгана.

Үйлдэл 2: Маскны дээд хэсгийн төмрийг нугална.

Үйлдэл 3: Маскны бүч буюу чихнээс зүүх хэсгээс барьж байгаад маскаа зүүнэ. Ингэхдээ маскны гадар болон дотор хэсэгт гараа огт хүргэж болохгүй.

Үйлдэл 4: Хамрын төмрийг өөрийн хамартаа тааруулан нугална.

Үйлдэл 5: Эрүүний хэсгийг доош нь татаж тохируулна. Ингээд ам, хамрыг бүтэн бүрхэнэ.

Маскыг дээд тал нь хоёр цаг зүүж болно. Хэрвээ норсон, чийгтэй болсон тохиолдолд шууд солих шаардлагатай.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version