ХАА-н салбарОнцлохШинэ мэдээ

2375 малчин, фермерт сүүний урамшуулал олголоо

2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн Засгийн газрын 130 дугаар тогтоолоор  Сүүний урамшуулал  олгох журмыг баталсан.  Журамд заасан шаардлага хангасан сүү боловсруулах 8 үйлдвэрт 2020 оны 11 дүгээр сард 1,939,944.0 литр шаардлагад нийцсэн малын түүхий сүү бэлтгэн нийлүүлсэн.

Үндэсний статистикийн хорооны 2019 оны мал тооллогын А дансны бүртгэлтэй, сүүний үйлдвэрт нийлүүлсэн сүүгээ и-баримтад бүртгүүлэн баталгаажуулсан 2375 малчин, эрчимжсэн мал аж ахуйн эрхлэгчдэд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын А-387 дугаар тушаалын дагуу 969,972,000 төгрөгийн мөнгөн урамшуулал олголоо.

Эх сурвалж: ХХААХҮЯ

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version