НийгэмFocusШинэ мэдээ

Нийтээрээ ялгаварлан гадуурхах нь стресст өртөх явдлыг нэмэгдүүлж байна

Дэлхий даяар сүүлийн үед Цар тахлын үеийн сэтгэл стресс гэх нэр томъёо гарч, иргэд үүнийг даван туулахын тулд хичээж байна. Тэгвэл энэ талаар СЭМҮТ-өөс дараах зөвлөгөөг өглөө.

“Сэтгэцийн өвчнийг сэтгэцийн эрүүл байдал, сэтгэцийн тулгамдсан байдал, сэтгэцийн эмгэг гэж 3 ангилна. Хүрээлэн байгаа орчиндоо дасан зохицохыг сэтгэцийн эрүүл байдал гэж нэрлэнэ. 

Цар тахлын үеийн стресс гэж сүүлийн үед маш түгээмэл дэлгэрч байна. СЭМҮТ-өөс 2 төрлийн судалгааг хийсэн. Нийт хүн амын 4000 гаруй хүнийг хамруулж хийсэн судалгаагаар нойр, сэтгэл гутрал, сэтгэл түгшилтийн шинж их байна.

Стрессийг даван туулахын тулд хангалттай унтах, энгийн амьсгалын дасгалыг тогтмол хийх, байгаа зүйлийг бодитойгоор эерэгээр харах хэрэгтэй байна. Одоогийн нөхцөл байдалтай холбоотойгоор коронатай иргэнийг ялгаварлан гадуурхах нь энэ төрлийн стресст өртөх явдлыг нэмэгдүүлж байна.

Сэтгэлийн таагүй байдалд байгаа хүмүүст аль болох энэрэнгүй байдлаар хандах нь өвчнөө даван туулахад нь туслах юм. Стресс тайлах энгийн арга барилд суралцах, шаардлагатай тохиолдолд 18002000 гэсэн дугаарт холбогдож зөвлөгөө аваарай. 

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version