WorldШинэ мэдээ
Бразил Улс Авлигийн эсрэг төлөвлөгөөг хэрэгжүүлж эхэлжээ
Бразил Улсын Засгийн газар өнгөрсөн Лхагва гарагт Авлигийн эсрэг 2020-2025 онд хэрэгжих төлөвлөгөөгөө хэрэгжүүлж эхлүүлсэн байна. Засгийн газрын ордонд удирдах албан тушаалтнуудын оролцсон ёслолын үеэр Ерөнхийлөгч Жайр Болсонора баримт бичигт гарын үсэг зурсан байна.
Тус төлөвлөгөөнд Нэгдсэн Үндэстний Байгууллага, Олон улсын эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага болон Америкийн Улсуудын байгууллагын гаргасан олон улсын зөвлөмжүүдийг тусгажээ.
Ерөнхийлөгчийн Тамгын газрын мэдээлснээр дээрх авлигын эсрэг төлөвлөгөөг 2 үе шаттайгаар хэрэгжүүлэх бөгөөд нэгт нь яамд хоорондын авлигатай тэмцэх хорооны тусламжтайгаар нөхцөл байдлыг үнэлэх, хоёрдугаарт богино, дунд хугацаанд хэрэгжүүлэх арга хэмжээг бэлтгэх аж.