ЭМЯFocusШинэ мэдээ

Сэлэнгэ аймагт шинээр таван тохиолдол батлагдлаа

ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа коронавирус илрүүлэх шинжилгээний хариуг танилцууллаа. Тэрбээр “Арванхоёрдугаар сарын 13-нд улсын хэмжээнд 8,574 хүнд шинжилгээ хийсэн. Үүнээс 5 хүний шинжилгээнд халдвар илэрлээ. Таван тохиолдол бүгдээрээ Сэлэнгэ аймагт тусгаарлагдаж байсан хүмүүс бөгөөд 2, 3 дахь давтан шинжилгээгээр илэрсэн байна. Харин Улаанбаатар хот болон Дархан-Уул, Орхон, Дорноговь, Говьсүмбэр, Архангай аймагт сүүлийн 24 цагт халдвар нэмж бүртгэгдээгүй. Монгол Улсад бүртгэгдсэн нийт халдварын тоо 912 болж, 384 нь эдгэрсэн. Харин дотоодын халдвар 459 боллоо” гэлээ.

Дотоодод голомтлон гарч буй халдварын тоо 459: /2020.12.14-ний байдлаар/

  •     Сэлэнгэд – 213
  •     Улаанбаатарт – 138
  •     Дархан-Уулд – 45
  •     Орхонд – 25
  •     Дорноговьд – 31
  •     Говьсүмбэрт – 4
  •     Архангайд – 3 батлагдсан тохиолдол байна.
Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version