НийслэлFocusШинэ мэдээ

“Зорчигт тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ ажилтнууддаа дэмжлэг үзүүлэв

Коронавируст халдвар цар тахлаас болж дэлхийн олон улс орны эдийн засаг хямралд орж, аж ахуй нэгж байгууллагын үйл ажиллагаа зогсон, ажилчид санхүүгийн хүндрэлтэй тулгарсаар байна. Манай улсын Засгийн газар, төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд эдийн засгийн хүндрэлийг даван туулахын тулд шаардлагатай бүхий л арга хэмжээг авч ажиллаж байна.

Цар тахлаас болж “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын I дүгээр бааз түр зогсолт хийж ажилчдын нийгмийн асуудалд хүндрэл үүссэн. Тиймээс ажилчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх, эрүүл мэндийг хамгаалах зорилгоор “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын удирдлагаас санаачлага гарган, Эв нэгдэл үйлдвэрчний эвлэлийн хороотой хамтран ажилчдын дунд судалгаа явуулж өрх толгойлсон, олон хүүхэдтэй, тусламж дэмжлэг зайлшгүй шаардлагатай 110 ажилтан албан хаагчид тэдний гэр бүлд хүнсний тусламж, коронавирус нэг жолоочоос илэрснээс шалтгаалан тусгаарлагдсан 48 ажилтан албан хаагчдад дархлааг дэмжих бүтээгдэхүүнийг олголоо.

Хүнсний бүтээгдэхүүний дэмжлэг үзүүлэх ажилд Зорчигч тээврийг нэгтгэл ОНӨААТҮГ-ын захирал Ц.Баттөр гар бие оролцон зургаан өрхөд тусламжийг хүргэн өгсөн. Энэ үеэр тэрбээр “Цар тахлын эрсдэлтэй нөхцөлд нийслэлийн иргэдийн төлөө сэтгэл зүтгэл гарган ажиллаж байгаа ажилтан албан хаагчдад талархал илэрхийлж цаашид цалин урамшууллыг нэмэгдүүлэх нийгмийн асуудлыг шат дараатай шийдвэрлэхэд онцгой анхаарч ажиллахаа хэлсэн юм.

Түгээх:

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version