НийгэмFocusШинэ мэдээ

Үйлдвэрлэгчид Түр хамгаалах байранд байгаа хүүхдүүдэд хандив өгөв

“Эвсэг Кашмер” ХХК тэргүүтэй үндэсний  үйлдвэрлэгч  компаниуд  өнгөрсөн арваннэгдүгээр сард “Хүүхэд  эрхэм хэрэглэгч” уриан дор нэгдэж, гурван  өдрийн үзэсгэлэн  худалдааг амжилттай зохион байгуулсан.

Хүүхдийн сайн сайхны төлөө үндэсний үйлдвэрлэгчдийн нэгдсэн энэ арга хэмжээг ЗГХА Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар дэмжин оролцсон юм.

Тэгвэл /2020.12.04/ “Эвсэг Кашмер” ХХК-ийн хамт олон болон,  ивээн тэтгэгч байгууллагууд болох Carter,s, Одод хүүхдийн дэлгүүр, Doodle house хүүхдийн хувцасны дэлгүүр, Tinkerbell, Soko хүүхдийн хувцас, Classfloor  зэрэг байгууллагын хүүхэд багачуудад илгээсэн сэтгэлийн бэлэг, дулаан  хувцас,  хүүхдийн  сүү, памперс, тоглоом зэргийг  “Хүүхдийн Тусламжийн  утас-108, Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байранд буй хүүхдүүдэд хүлээлгэн өглөө.

Хүүхдийг гэмт хэрэг, зөрчил, бэлгийн хүчирхийлэл, аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, аюулгүй байдлыг хангахад төр, хувийн  хэвшлийн хамтын  ажиллагааг өргөжүүлэх, ажиллаж  байгаа ажилчдын  нийгмийн асуудал, гэр  бүлийн тогтвортой байдал, гэр  бүлийн  боловсролыг  дээшлүүлэх, хүүхэд  хүмүүжлийн эерэг аргуудыг түгээн  дэлгэрүүлэх зэрэгт бид цаашдаа ч хамтран ажиллах зайлшгүй шаардлагатай юм.

Мөн  компаниуд   ажилтнуудаа сайн  эцэг  эх  байхад  нь  дэмжлэг  үзүүлэх, залуучуудын ажил  эрхлэлтийг дэмжих, бүтээгдэхүүн үйлчилгээ нь хүүхдийн хэрэгцээнд нийцсэн,  эрүүл аюулгүй, ая тухтай орчин, соёлтой найрсаг  үйлчилгээг бий болгох, сайн  үйлсийн хандив, нөлөөллийн ажлыг хийх зэрэг  нь  хүүхдийн  эрхийг  шууд хангаж  байгаа нэг  хэлбэр  юм.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version