НийгэмFocusШинэ мэдээ

Орон нутгийн иргэдийг хотоос гаргах журамд өөрчлөлт оржээ

Улсын онцгой комиссын шуурхай штабын ажлын хэсгээс гаргасан шийдвэрийн дагуу 2020 оны арваннэгдүгээр сарын 29, 30, арванхоёрдугаар сарын 1-ны өдрүүдэд өгсөн PCR шинжилгээ хийлгэсэн иргэдийг шинжилгээний хариу шаардахгүйгээр автотээврийн шалган нэвтүүлэх товчоогоор нэвтрүүлэх чиглэлийг өнөөдрөөс /2020.12.03/ өгчээ.

Ингэснээр дээрх гурван өдрүүдэд шинжилгээ өгсөн иргэдийн  хариу нь  товчоодод хяналтын багт очсон тул хотоос гарах  тухайн иргэний хувийн бичиг баримтын хамт хариуг нь тулгаж гаргах юм байна.

Өнөөдрийн 11.00 цагийн байдлаар Улаанбаатар -Орон нутаг чиглэлд 16 автобус 652 зорчигч, Орон нутгаас- Улаанбаатар чиглэлд 7 автобус 174 зорчигч, Уб-Увс чиглэлд 9 автобус 375 зорчигч, Увс-Уб чиглэлд 5 автобус 98 зорчигч, Уб-Завхан чиглэлд 7 автобус 277 зорчигч, Завхан -Уб чиглэлд 2 автобус 76 зорчигч дамжин өнгөрлөө гэж Автотээврийн үндэсний төвөөс мэдээллээ.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version