Хууль эрх зүйFocusШинэ мэдээ

Халтиргаатай замд хурдыг 20-30 хувиар бууруулж зорчоорой

Халтиргаатай зам дээр хурдаа тохируулж замын хөдөлгөөнд оролцоогүйн улмаас хашлага, шон мөргөх зэрэг зам тээврийн ослууд гарч байна.

Тодруулбал,

2020.12.03-ны шөнийн 02:30 цагийн орчим ХУД-ийн 1-р хороо Чингисийн өргөн чөлөө Энхтайваны гүүрэн дээр Т жолоочтой Nissan Navara маркийн автомашин гүүрний гэрлийн шон, бетон хашлага мөргөсөн осол гарчээ.

2020.12.03-ны өглөөний 08:00 цагийн орчим ХУД-ийн 1-р хороо Чингисийн өргөн чөлөө Энхтайваны гүүрэн дээр Toyota Highlander маркийн автомашин гүүрний гэрлийн шон мөргөсөн байна.

2020.12.03-ны өглөө 08:10 цагийн орчим ХУД-ийн 11-р хороо уулын замд Toyota Prius маркийн автомашин замын хашлага мөргөн онхолдож, жолооч 42 настай, эрэгтэй Б гэмтжээ.

Иймд  замын хөдөлгөөнд оролцогч та бүхэн өвлийн улиралд тээврийн хэрэгслийнхээ дугуйг зориулалтын өвлийн дугуйгаар солих, хурдыг зөвшөөрөгдсөн хэмжээнээс 20-30 хувиар бууруулж зорчиход анхаарна уу.

Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмд жолооч нь зам болон цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан тээврийн хэрэгслийг зогсоох боломжтой бага хурдтай зорчих ёстой. Гэтэл хөл хорионы дэглэмтэй холбоотойгоор хөдөлгөөн сийрэг үед жолооч нар хурд хэтрүүлэх, улирал, цаг агаарын нөхцөлд тохироогүй зуны дугуйтай хөдөлгөөнд оролцож яваад зам, замын байгууламж мөргөж гэмтээх, бусдын болон өөрийн эд хөрөнгөд хохирол учруулах явдал гарсаар байна.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version