WorldFocusШинэ мэдээ

Өвөрмонголын “Алтан тооно” компани 100 мянган юанын хандив өгчээ

Монгол Улсаас БНХАУ-ын Эрээн хотод суугаа Консулын газарт өнөөдөр /2020.11.25/  БНХАУ-ын Өвөрмонголын “Алтан тооно” компаниас 100 мянган юанын хандив хүлээлгэн өгчээ.

Энэхүү арга хэмжээний үеэр “Элэг нэгт Монгол ахан дүүс минь дэлхий нийтийг хамарсан аюулт цар тахал өвчний эсрэг хийх үйл ажиллагаандаа зориулаасай хэмээн БНХАУ-ын ӨМӨЗОрны Хөх хотод төвтэй “Алтан Тооно” компанийг үүсгэн байгуулагч, ерөнхий захирал О.Төмөр-Оньс санаачлан 200 мянган юаныг Монгол Улсад хандив болгон өгч байгаа юм.

Энэхүү чин сэтгэлийн хандивыг Эрээн хот дахь Монгол Улсын Консулын газраар дамжуулан 100 мянган юаныг илгээж байна. Монгол дахь салбар компани удаах 100 мянган юаныг хүлээлгэн өгөх ажил удахгүй болно. Та бүхэн минь энэ аюулт өвчнийг даван туулж гарна гэдэгт итгэлтэй байна” хэмээн тус компанийн төлөөлөл Н.Алтанбагана өгүүлжээ.

Дашрамд дуулгахад, Өвөрмонголын “Алтан тооно” компани нь Нобелийн шагналт бүтээгдэхүүн болох “Peptide”-ийг Монголд оруулж ирдэг бөгөөд уг бүтээгдэхүүн нь хүнийг эсийн түвшинд нь эмчилж, олон төрлийн хавдар, эрсдэлт өвчнүүдийг эмчилдэг аж. “Peptide” нь хүний эсэд шаардлагатай тэжээлийг өгч, өвчнийг анагаадаг 1902 онд Германы эрдэмтэд судалж баталсан аж. Уг бүтээгдэхүүнийг Өвөрмонголд өнгөрсөн 1-р сараас эхлээд Герман технологоор нь үйлдвэрлэж маш олон төрлийн өвчнийг анагааж эхэлсэн байна. “Peptide”-ийг буурцаг, сарлагийн яс, өндөг гэх мэт уургийн өндөр агууламжтай бүтээгдэхүүнүүдээс гаргаж авдаг байна. 

0 0 votes
Article Rating
Таг

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх

0 Comments
Хуучин
Шинэ Top
Inline Feedbacks
View all comments
Back to top button
wpDiscuz
0
0
Would love your thoughts, please comment.x
Exit mobile version