Гадаад харилцааШинэ мэдээ

“Монгол Улсад туслах хайраа өргөх сэтгэлийн хандив”-ын аяныг эхлүүлжээ

БНХАУ-ын Эрээн хот дахь худалдааны төвүүд, хувь хүн, аж ахуйн нэгжүүдээс монголчуудад зориулсан хандивын аяныг эхлүүлжээ. Аяны хүрээнд Эрээн хотын Тянь Ли олон улсын худалдааны төвийн хамт 3-р давхарын 51 худалдаачид бэлэн гоймон 259 хайрцаг, маск 14600 ширхэг, гутал 1416 ширхэг, цагаан будаа 52 уут, гадуур хүрэм 3 ширхэг гэхчлэн нийт 51800 юаний үнэ бүхий хүнс, эд зүйлс цуглуулжээ.

Мөн тус худалдааны төвийн захирал хатагтай Гэн Лижун ариутгалын спирт, шингэн, гадуур хүрэм зэрэг нийт дүнгээр 78000 юанийн тусламжийн барааг хандивласан байна. Мөн Эрээн хотын шинэ, хуучин зээлийн худалдаачид сэтгэлийн хандиваа өргөх аж. Түүнчлэн аж ахуйн нэгж, иргэд энэхүү аянд нэгдэх хүсэлтээ илэрхийлсээр байгаа юм байна. Хандивын эд зүйлсийг нэгдсэн журмаар Монгол Улсын консулын газраар дамжуулан Монгол Улсын онцгой комисст илгээж буйгаа холбогдох эх сурвалжуудаас мэдээллээ.

Эх сурвалж: FACT.mn

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version