Бодлогын хүүг 2 нэгж хувиар бууруулж, 6% болгох шийдвэр гаргалаа
Монголбанкны Мөнгөний бодлогын хороо өнөөдөр хуралдаж, гаргасан шийдвэрээ танилцуулж байна.
Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн: Энэхүү хуралдаанаар Мөнгөний бодлогын хүүг 2 нэгж хувиар бууруулж 6%-д хүргэх шийдвэр гаргалаа. Мөн банкны төгрөгийн заавал байлгах нөөцийн хувь хэмжээг 2.5 нэгж хувиар бууруулж 6%-д тогтоох, эргэн төлөлт нь доголдсон хэрэглээний зээлд бүтцийн өөрчлөлт хийж, хугацааг сунгах арга хэмжээг 2021 оны долоодугаар сарын 1-ны өдрийг хүртэл үргэлжлүүлэн хэрэгжүүлэх,ЖДҮ, уул уурхайн бус экспортыг дэмжихэд зориулсан урт хугацаат дахин санхүүжилтын хэрэгслийг нэвтрүүлэх багц шийдвэр гаргалаа.
Энэхүү шийдвэр нь КОВИД-19 цар тахлын үед эдийн засаг, банк санүүгийн салбарт үүсэж буй сөрөг үр нөлөөг бууруулах, иргэд бизнес эрхлэгчид, санхүүгийн байгууллагад учирч буй санхүүгийн хүндрэл дарамтыг бууруулахад чиглэж байна.
Түүнчлэн дунд хугацаанд инфляцын зорилтыг алдаглуулахгүйгээр санхүүгийн болон эдийн засгийн тогтвортой байдлыг дэмжинэ. Жилийн инфляц 2020 оны аравдугаар сард улсын хэмжээнд 2.4 хувь, Улаабаатар хотын хэмжээнд 2.6 хувьд хүрлээ.
Ирэх саруудад инфляц суурь үеийн нөлөөгөөр бага зэрэг нэмэгдэх хэдий ч эдийн засгийн идэвхжлээс шалтгаалан бага түвшинд хадгалагдаж, зорилтот түвшнээс давахааргүй байна. Эдийн засаг цар тахлын нөлөөгөөр 2020 оны эхний хагаст 9.7%-аар агшсан бол гуравдугаар улиралд -3.1 хувь болон саармагжиж, төлбөрийн тэнцлийн төсөөлөл сайжрав.
Цар тахлын дотоод тархалтыг хумихаар арваннэгдүгээр сард тогтоосон хөл хорионы арга эхжмээнүүд нийгмийн эрүүл мэндийг хамгаалж, дунд хугацаанд эерэг нөлөөтэй боловч богино хугацаанд эдийн засгийн ажиллагааг хумисаар сэргэлт удаашрах төлөвтэй байна.
Дэлхийн эдийн засгйн идэвхжил 2020 оны сүүлийн хагаст сэргэж буйг бодит эдийн засаг, санхүүгийн болон түүхий эдийн зах зээлийн үзүүлэлтүүд илэрхийлж байна.
Вакцинуудын туршилт дуусах шатандаа орж буй хэдий ч цөөнгүй улс оронд вирусийн 2,3 дахь давалгаа үргэлжилж эдийн засгийн цаашдын тодорхой бус байдал өндөр хэвээр байна.
Цар тахлыг бууруулах зорилгоор авч хэрэгжүүлж буй мөнгөний болон макро зохистой бодлогын арга хэмжээнүүд нь ЖДҮ, уул уурхайн бус экспортын санхүүжилтийг нэмэгдүүлж, санхүүжүүлэлтийн өртгийг бууруулан дотоод эдийн засгийн уналтыг сааруулан, банкны салбарын тогтвортой байдлыг хангахад дэмжлэг үзүүлнэ.
Монголбанк банк, өрх, ААН-ийн төлбөр түргэн гүйцэтгэх чадавхыг дэмжихийн зэрэгцээ банкны системийн зээлийн тасалдал үүсэхээс сэргийлсэн зохистой арга хэмжээнүүдийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ” гэв.
Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа “2007 онд анх бодлогын хүүг Монголбанк 6.4%-аар нэвтрүүлсэн. Үүний дараа болон үүнээс хойш энэ түвшнээс буугаагүй байсан бол анх удаа ийнхүү 6%-д хүргэж байна.
- Ингэж бууруулж байгаа нь эдийн засгийн тогтвортой байдлыг сэргээх, дунд хугацаанд инфляцыг бууруулах нөхцөлийг алдагдуулахгүй гэж тооцож судалснаар энэ жил бодлогын хүүг нийт 5 нэгж хувиар буурууллаа.
- Үүнийг яагаад макро зохистой бодлоготой хавсарч хэрэгжүүлж байна вэ гэхээр нэгдүгээрт Мөнгөний бодлогын хорооны гаргаж байгаа шийдвэр санхүүгийн нөхцөлийг зөөлрүүлэхэд түлхэц болж байгаа.
- Банкуудын заавал байлгах нөөцийг 2.5 нэгжээр бууруулж байгаа нь 400 тэрбум төгрөгийг банкны системд чөлөөлж байгаа. Энэ нь банкны хөрвөх чадвар өндөртэй активыг дэмжсэн арга хэмжээ болж байгаа ба банк цаашаа зээлдэгчдэдээ харьцангуй уян хатан нөхцөлийг бий болгох, гэрээгээ шинэчлэх боломж олгож байгаа.
- Зээлийн төлбөрүүдийг хойшлуулж байгаа нь эргээд иргэд, ААН-үүдийн төлбөр түргэн гүйцэтгэх чадварт учирч байгаа хүндрэлийг зөөллөж өгч байгаагаараа мөнгөний бодлогоор эдийн засгийг дэмжиж буй юм” гэв.
ШУУД ҮЗЭХ: