ЭМЯFocusШинэ мэдээ

ЭМЯ: 20 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ

Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээллийн цагаар ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа коронавирусын цаг үеийн асуудлаар мэдээллээ. Тэрбээр хэлэхдээ “2020.11.17-ны өдөр нийт 1643 хүнд шинжилгээ хийсэн байна. Үүнээс 20 хүний шинжилгээнд Коронавирусийн халдвар илэрсэн байна. Дорнод аймагт тандалтын зорилгоор хийсэн 7 хүнд халдвар илрээгүй.

  • Улаанбаатар хотод бүртгэгдсэн голомтод ойрын хавьтал 520 хүнд шинжилгээ хийхэд таван хүнд халдвар илэрлээ. Уг голомтод бүртгэгдсэн халдварын тоо 15 болж байна. Хоёрдахь хавьтагч нарт хийсэн шинжилгээнд коронавирус илрээгүй. 
  • Сэлэнгэ аймагт өчигдөр 300 гаруй хүнд шинжилгээ хийхэд зургаан хүнээс халдвар илэрсэн. Ингээд Сэлэнгэ аймагт 10 тохиолдол бүртгэгдлээ.
  • Төмөр зам дагуу тандалт хийж байгаа талаар мэдээлсэн. Ингэхэд Говьсүмбэр аймагт цуглуулсан сорьцуудаас нэг хүнд халдвар илэрсэн байна.

Улаанбаатар хот болон төмөр зам дагасан суурин газруудын хоёр голомт байгаа. Тиймээс төмөр зам дагасан суурин газруудын оршин суугчдыг шинжилгээнд хамрагдахыг зөвлөж байна.

Монгол Улсад коронавируст халдварын батлагдсан тохиолдол 455, боллоо. ХӨСҮТ-д 119 хүн эмчлүүлж байгаа бөгөөд биеийн байдал хүнд 3, хүндэвтэр 22, хөнгөн 94 хүн байгаа” хэмээн хэллээ.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version