НийгэмFocusШинэ мэдээ

Орон гэр, ажлын байр,орц зэргийг хэрхэн халдваргүйжүүлэх вэ?

COVID 19-ийн халдвараас сэргийлж орон гэр, орц, ажлын байраа хэрхэн халдваргүйжүүлэх талаар Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн дэд захирал, доктор Б.Амгаланбаяр зөвлөгөө өглөө.

Халдваргүйжүүлэлт энгийн цэвэрлэгээнээс эхэлдэг. Хувь хүн өөрөө цэвэрхэн байхаас авхуулаад гэр орон, ажлын байраа цэвэрхэн байлгавал халдвараас хамгаалах хамгийн энгийн аргууд бий.

Аяга, таваг угаагч шингэн өөрийн гэсэн халдваргүйжүүлэгч бодис бага хэмжээгээр агуулсан байдаг. Иймд аяга таваг угаагчаар угаагаад усаар сайн зайлах хэрэгтэй. Мөн хүн өөрийн гэсэн аяга, таваг, халбагатай байх нь хамгийн чухал.

Хатуу гадаргуу дээр байнгын тоосжилт, бохирдол үүсэж байдаг. Хүн өдөр болгон хатуу гадаргуутай харьцаж байна. Тухайлбал, ширээ, хаалганы бариул, гар утас, ТВ-ийн удирдлага, гэрлийн унтраалга, шал, хана. 

Гэрт байгаа эдгээрийг халдваргүйжүүлэх хамгийн үр дүнтэй арга нь белизнатай усаар арчиж цэвэрлэх. Өдөрт тогтмол цэвэрлэгээ хийнэ.

Нэг литр усанд 15-20 миллитр орчим белизна байхаар тооцоолж уусмалаа бэлдэнэ. Цэвэрлэгээ хийхдээ резинэн бээлий хэрэглэж байх нь зүйтэй.

Угаалгын өрөө, 00-ын өрөөг мөн л адил белизнатай усаараа цэвэрлэнэ. Их цэвэрлэгээг өдөрт 1 л удаа хийнэ. Харин бохирдвол тухай бүрт нь цэвэрлэнэ.

Халдвар бүртгэгдвэл мэргэжлийн байгууллагууд ариутгал хийдэг.

Голомтын үед хамгаалалтын хувцастай халдваргүйжүүлэлт хийж байгаа мэргэжлийн хүмүүсээр гэртээ ариутгал хийлгэх гээд байдаг. Үүнийг гэртээ хийлгэх хэрэггүй. Хэрэв өвчлөл гарчихвал хийдэг.

Ажилтан бүр өөрийнхөө эрүүл мэндийн төлөө оффисд сууж байгаа бол компьютер, автобусны жолооч гэхэд жолооны хүрдээ цэвэрлэж халдваргүйжүүлэх хэрэгтэй. Ингэхдээ энгийн спиртэн суурьт нэгдлээр гар утас, нотебүүкээ цэвэрлэж болно. Мөн нойтон салфеткаар эсвэл тусгайлсан алчуураар цэвэрлэж, халдваргүйжүүлж болно.

Орон сууцны орц, цахилгаан шат зэрэгт белизна, угаалгын нунтаг зэрэг бодисоо ашиглаж болно гэдэг зөвлөгөөг өгч байгаа.

Шаардлагатай тохиолдолд улиралд нэг удаа хүн байхгүй үед халдваргүйжүүлж болно.

Цахилгаан шатны кнопуудыг байнга нойтон салфетка юмуу гар ариутгагч бодисоор байнга арчиж, цэвэрлэж байх хэрэгтэй. Бээлий хэрэглэхийг зөвлөж байгаа.

 ҮЗЭХ:

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version