БоловсролFocusШинэ мэдээ

Монгол ахуй, өв соёл, зан заншлыг сурталчилав

Төрийн дууллын мөн чанар, агуулгыг ойлгуулах, тогтоолгох, дууллыг зөв зохистой, хүндэтгэлтэйгээр эгшиглүүлэх ёс журмыг төлөвшүүлэх зорилгоор Завхан аймгийн ерөнхий боловсролын 29 сургууль, 41 цэцэрлэг нийт 70 нэгж байгууллага сургууль, заах аргын нэгдэл, анги хамт олноороо аянд нэгдэн, удирдамж боловсруулж тусгай төлөвлөгөөний дагуу 9 дүгээр сарын 18-ны өдрөөс үйл ажиллагаагаа амжилттай зохион байгуулж байна.

Цэцэрлэг ерөнхий боловсролын сургуулиуд өөрсдийн байгууллагын онцлогт тохируулан олон төрлийн үйл ажиллагаа зохион байгуулж байгаагийн нэг нь төрийн бэлгэ тэмдгийн тухай хуулийг багш, ажилтан, суралцагчдад сурталчлан таниулах Монгол улсын төрийн сүлд, туг, далбаа тамгыг үйлдэх, дүрслэх, дээдлэн хэрэглэх талаар сурагчдын дунд гар зургийн уралдааныг зохион байгууллаа.

Төрийн дууллын үнэ цэнэ, зохиогдох болсон түүхэн шалтгаан, үг хэллэг, ая зохиомжийн тухай суралцагчдын дунд хэлэлцүүлгийг зохион байгуулж, “Төрийн дуулал”-ын үгийг цээжлүүлэн тогтоолгож, аялгууг зааж өдөр бүрийн 1 дүгээр цагийн хичээл эхлэхээс өмнө тогтмол дуулуулж хэвшүүлсэн. Улиастай сумын ерөнхий боловсролын Жавхлант цогцолбор сургуулийн сурагчид Монголд өрнөсөн улс төрийн хэлмэгдүүлэлтийн үйл явц, хор уршиг, цагаатгах ажлын талаар мэдээлэл хүргэж, эсээ бичлэг, ханын сонин, зурагт хуудсаар үзэсгэлэн гаргажээ. Мөн Тосонцэнгэл сумын 2 дугаар сургууль төрийн дууллаа үндэсний болон крилл үсгээр бичиж анги бүр төрийн дуулалтай болсон байна. Ийнхүү хүүхэд бүрт үндэсний үзэл хандлага төлөвшүүлэх, төрт ёсны түүхэн уламжлалыг дээдлэх монгол хүний хөгжил, монгол ахуй өв соёл зан заншлыг сурталчлахад ихээхэн ач холбогдол өгсөн аян болж байна.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version