НийгэмFocusШинэ мэдээ

Батлан хамгаалахын дэд сайд “Алдар” спорт хороонд ажиллав

Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнай өнгөрсөн долоо хоногт баруун бүсийн Зэвсэгт хүчний анги, салбаруудад ажилласан бол энэ удаа Цэргийн гавьяаны улаан тугийн одонт “Алдар” спорт хорооны үйл ажиллагаатай танилцлаа.

Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнайг “Алдар” спорт хорооны дарга, хурандаа Г.Өсөхбаяр угтан авсны дараа тус хорооны түүхэн замнал болон олимп, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд гаргасан амжилтуудаа танилцуулахын сацуу барилга, байгууламжуудыг шинэчлэх талаар илтгэсэн юм.

Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнай хэлэхдээ “Алдар спорт хороо бол Батлан хамгаалах салбарыг тив, дэлхийд сурталчлах нэгэн нүүр царай болдог гэж ойлгодог. Тиймээс энэ байгууллагад хийж, хэрэгжүүлэх ажлуудыг дэмжиж ажиллах болно” гэв.

Тэрээр үргэжлүүлэн тамирчдын байр, спорт заал, бялдаржуулах танхим болон засварлаж, сайжруулах шаардлагатай зарим байгууламжтай танилцлаа.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version