Эдийн засагОнцлохШинэ мэдээ

Авто замын төлбөр авах цэгийг цахимжуулж байна

Улсын төсөв, авто замын сангийн 5.0 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар энэ онд Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн Түргэний гүүр, Хэнтий аймгийн Мөрөн, Архангай аймгийн Тариат, Хөвсгөл аймгийн Мөрөн, Булган аймгийн Баяннуур, Говь-Алтай аймгийн Есөнбулаг, Завхан аймгийн Их-Уул, Сонгино, Дорнод аймгийн Хэрлэн сумдад, нийт 9 цэгт олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөр авах цэгийн барилга байгууламжийн ажлыг гүйцэтгэж байна.

Дээрх хөрөнгө оруулалтын хүрээнд Налайхын авто зам ашигласны төлбөр авах цэгийг өргөтгөн шинэчлэх, Дундговь, Айраг, Эмээлт, Онгийн төлбөр авах цэгүүдэд авто пүү суурилуулах, төлбөр авах цэгийн үйл ажиллагааг цахимжуулах ажлыг зохион байгуулж буй юм.

Төлбөр авах цэгийн барилга байгууламжийн ажил батлагдсан төлөвлөгөөний дагуу хэрэгжиж, Түргэний гүүрийн авто замын төлбөр авах цэгийн үйл ажиллагааг энэ оны 10 дугаар сарын 31-нд эхлүүлсэн бол Архангай аймгийн Тариат, Хэнтий аймгийн Мөрөн, Завхан аймгийн Их-Уул, Сонгино, Булган аймгийн Баяннуур, Налайхын төлбөр авах цэгийн өргөтгөл, Эмээлт, Айрагийн төлбөр авах цэгт авто пүү суурилуулах ажил хийгдэж дууслаа.

Хөвсгөл аймгийн Мөрөн, Говь-Алтай аймгийн Есөнбулаг, Дорнод аймгийн Хэрлэн төлбөр авах цэгийн ажил 80-95 хувьтай хэрэгжиж байна.

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, “Тээврийн ухаалаг системийг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөний дагуу Зам, тээврийн хөгжлийн яамны харьяа “Зам, тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ автотээврийн хяналт тавих, авто замын төлбөр авах цэгийн үйл ажиллагааг цахимжуулах программ хангамж боловсруулах ажлыг эхлүүлсэн бөгөөд саяхан ашиглалтад орсон Түргэний гүүрийн авто зам ашигласны төлбөр авах цэгт цахимжуулах туршилтын ажил үргэлжилж байна.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version