ОнцлохНийслэлШинэ мэдээ

Богдхан уулын тэнгэрийг тайх төрийн ёслол болно

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид ээлжит хуралдаанаараа Төрийн ёслол үйлдэх тухай, Хурлын хороо, дэд хороод байгуулах тухай, Нийслэлийн өмчид хөрөнгө бүртгэж авах, балансаас балансад шилжүүлэх тухай, ээлжит бус I хуралдааныг товлох зэрэг найман асуудлыг хэлэлцэн, шийдвэрлэжээ. Хуралдааны эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн захирамжаар Богдхан уулийн тэнгэрийг тайх төрийн ёслол үйлдэх тухай асуудлыг хэлэлцэн, холбогдох арга хэмжээ зохион байгуулах тогтоол баталснаар өнөөдөр буюу 2020 оны 11 сарын 09 нд тайхаар болсон юм.

Мөн тус хуралдаанаар Баянзүрх дүүргийн 167 дугаар цэцэрлэгийг өргөтгөх боломж бүрдүүлсэн шийдвэрийг Тэргүүлэгчид гаргав. Тодруулбал, Баянзүрх дүүргийн ЗДТГ болон Цагдаагийн хэлтсийн хэсгийн ашиглах боломжгүй, хуучин барилгыг тус цэцэрлэгийн балансад шилжүүлэв. Дээрх хоёр барилгыг өмнө нь нийслэлийн өмчөөс хувьчлах эд хөрөнгө, хуулийн этгээдийн жагсаалтад оруулсан байв. Тэргүүлэгчид өнгөрсөн дөрөвдүгээр сарын 30-ны өдрийн хуралдаанаараа эл хоёр барилгыг жагсаалтаас хасаж, өнөөдөр 167 дугаар цэцэрлэгийн балансад шилжүүлснээр өргөтгөл барих газрын асуудал шийдэгдэж буй юм.

Сонирхуулахад, тайх гэдэг нь тэнгэрийг тайх ёслол, тахилга гэсэн утгатай Монгол үг. Одоогоор Монгол улсын Төрийн тахилгат уулс Бурхан Халдун, Богдхан, Сутай уул, Отгонтэнгэр, Алтан Овоо гэх мэт уулсыг дөрвөн жил тутамд уулын тэнгэрийн тайх ёслолын ажиллагаа үйлдэж өргөл барьц барьдаг байна. Энэ нь их төлөв бөө мөргөлийн шашны зан үйл бөгөөд мал цагаан идээгээр өргөл барьдаг.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version