НийгэмОнцлохШинэ мэдээ

Төрийн албаны шалгалтын дээд амжилтыг үзүүлэв

Төрийн жинхэнэ алба хаах хүсэлтэй иргэнийг сонгон шалгаруулж, төрийн албан хаагчийн нөөц бүрдүүлэх зорилго бүхий төрийн албаны ерөнхий шалгалтыг энэ өдрүүдэд орон даяар төв, орон нутгийн төрийн байгууллагын ажилтнууд зохион байгуулж байна.

Улс орон даяар үргэлжилж буй төрийн албаны ерөнхий шалгалтад одоогоор хоёр иргэн хамгийн дээд оноо буюу 100 оноог авчээ. Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд төрийн албаны ерөнхий шалгалтыг өгсөн Б.Билгүүн, Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын иргэн Б.Адьяа нар 100 оноо авч Төрийн албаны 2020 оны ерөнхий шалгалтын анхдагч дээд амжилтыг үзүүлэв.

100 оноо авсан хүмүүс  “Төрийн албаны шалгалтыг анх удаагаа өгч байна. Сар орчмын өмнөөс бэлтгэж эхэлсэн. Төрийн албаны зөвлөлийн сайтад байршсан “Төрийн албаны шалгалтад хамтдаа бэлдье” сорилуудыг тухай бүр бөглөж явсан. Асуултуудаа ойлгож бөглөх нь чухал юм шиг санагдлаа. Шалгалтын зохион байгуулалтын хувьд ойлгомжгүй зүйл нэг ч байсангүй, маш сайн зохион байгуулж байна” гэж сэтгэгдлээ хуваалцсан байна.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version