ЭМЯFocusШинэ мэдээ

Энэтхэгээс ирсэн нэг хүнээс COVID-19 халдвар илэрчээ

ЭМЯ-ны өнөөдрийн мэдээгээр /2020.11.05/ нэг хүн коронавирусийн халдвар авсан нь тогтоогдож, Монгол Улсад батлагдсан тохиолдлын тоо 353 боллоо. Өнөөдөр илэрсэн шинэ тохиолдол нь Шинэ Дели-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн иргэн аж. 

Монгол Улсад зөөвөрлөгдөн ирж, батлагдсан тохиолдлуудаас 314 нь эдгэрээд байна. Эдгэрсэн 309 иргэний ажиглалт тандалтын хугацаа бүрэн дууссан бол гэрийн ажиглалтад 3, сувиллын хяналтад 2 иргэн байгаа юм. Одоогоор коронавирусийн халдвар авсны улмаас ХӨСҮТ-д 38 хүн хэвтэн эмчлүүлж байна.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version