Орон нутагШинэ мэдээ
Баян-Овоо сумын иргэдийг эрүүл мэндийн үзлэгт хамруулав
Наран Мандал компанийн урилгаар олон улсад итгэмжлэгдсэн, нарийн мэргэшсэн Монгол-Солонгосын эмч нарын баг бүрэлдэхүүн Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын иргэдэд тэр бүр хамрагдаж чаддаггүй эрүүл мэндийн иж бүрэн үзлэгийг гурван өдрийн турш амжилттай зохион байгууллаа.
Эрүүл мэндийн үзлэг 10 сарын 30-аас 11 сарын 1-ны өдрүүдэд үргэлжилсэн бөгөөд нийт 500 гаруй хүүхэд,1’700 гаруй залуус, ахмадуудад үзлэг хийлээ. Үүнд:
- Дотор
- Ерөнхий мэс засал
- Уламжлалт
- Шүд, амны хөндий
- Нүд хараа зүй
- Чих хамар хоолой
- Дүрс оношилгоо гэсэн үзлэг оношилгоог тус тус хийжээ.
Мөн сумын сургуулийн дотуур байрны хүүхдүүдийн 80 гаруй хувь, 9 жилийн сургуулийн нийт сурагчдын 70 орчим хувь нь шүдээ амжилттай эмчлүүлсэн байна.