БоловсролFocusШинэ мэдээ

“Төрийн дууллаа хүндэтгэн дуулж, төрт ёсооо дээдэлье”

Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 200 дугаар тогтоолоор батлагдсан “Хүүхэд залуучуудад эх оронч үзэл төлөвшүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Төрийн дууллаа хүндэтгэн дуулж, төрт ёсоо дээдэлье” аян Архангай аймгийн ерөнхий боловсролын 33 сургууль, 32 цэцэрлэгт хэрэгжиж байна.

Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль бүр өөр өөрийн онцлогт тохирсон үйл ажиллагааг хэрэгжүүлж байгаа байгаа бөгөөд хүүхэд багачууд төрийн дууллын үгийг үнэн зөв, алдаа мадаггүй цээжилж, утга агуулгыг нь ойлгон, зүрх сэтгэлээсээ хүндэтгэн дуулж сургахад багш, удирдлагууд анхаарч байна.

Аяны хүрээнд нийт цэцэрлэг, сургуулиуд төрийн дууллын үгийг байгууллагын хүндэтгэлийн хэсэгт хүндэтгэн залсан байна. Эрдэнэбулган сумын 6, 13 дугаар цэцэрлэг өглөө бүр хичээл эхлэхэд төрийн дууллаа тогтмол дуулж хэвшүүлсэн бол Хайрхан сумын сургуулийн “Уран бичигтэн” дугуйлангийн сурагчид, Эрдэнэбулган сумын 1 дүгээр сургуулийн калиграфын дугуйлангийн сурагчид төрийн дууллын үгийг монгол уран бичгээр бичиж сурлаа. Цаашид сурагчдын бүтээл, цэцэрлэг, сургуулиудад зохион байгуулагдсан шинэлэг ажил, сайн туршлагаар үзэсгэлэн гаргах юм.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version