Трамп Америкийн хэвлэл мэдээллийн байгууллагуудыг буруутгав
Вашингтоны засаг захиргааны тэргүүн Дональд Трамп бямба гаригт Америк Улсын ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Жозэф Байданы гэр бүлийн авлигын үйлдлийг нуун дарагдуулахыг оролдсонд хэвлэл мэдээллийн байгууллагуудыг буруутгасан байна.
Охай мужид зохион байгуулсан сонгуулийн кампанит ажлын үеэр Трамп АНУ-ын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд улс орон дахь короновирусын нөхцөл байдалд хэтэрхий их анхаарч, бусад асуудалд бага анхаарч байгаа талаар мэдэгдсэн байна.
Тэрээр сонгуулийн урьдчилсан санал хураалтын үеэр хэвлэл мэдээллээр зөвхөн ковид, ковидын тухай дурдаж америкчуудыг айлгахыг оролдсон гэжээ. Түүний энэ мэдэгдлийг Америкийн мэдээний сувгууд шууд дамжуулсан байна.
“Энэ бүгд Байдэны гэр бүлийн авлигын хэргийг нуун дарагдуулах оролдлого байсан” гэж АНУ-ын ерөнхийлөгч мэдэгдсэн байна. Түүнчлэн тэрээр New York Post сонинд Байдэны хүү Хантерын цахим шууданг нийтлэхээс татгалзсан нь “авлигыг нуун дарагдуулахад бэлэн байгааг” нотлон харуулж байна гэжээ.
Цахим шууданд Байдэны хүү Хантер эцгийгээ тус улсын дэд ерөнхийлөгч байх үед Украины эрчим хүчний Burisma Holdings компанийн төлөөлөгчидтэй уулзуулсан, уг компанийн төлөөлөл Хантерээс эцгийнх нь нөлөөг хэрхэн ашиглаж болох талаар зөвлөгөө өгөхийг асуусан талаар мэдээлжээ. Трамп Байдэныг хууран мэхлэгч, Украин, Хятад Улсад авлигын хэрэгт холбоотой гэж буруутгасан байна.
Харин Жозэф Байдэны зүгээс Трамптай пүрэв гаригт хийсэн мэтгэлцээний үеэр түүний хүү Хантер нь гадаадын улс орны харилцаа холбоонд ёс суртахуунаас ангид зүйл байхгүй гэж мэдэгджээ.
Хантер Байдэн нь 2014-2019 онд Burisma компанийн удирдах зөвлөлийн гишүүн байсан бөгөөд уг компанийн үйл ажиллагааг шалгах ажлыг эхлүүлсэн Украин Улсын ерөнхий прокурор Виктор Шокиныг ажлаас нь чөлөөлөх хүсэлтийг түүний эцэг дэд ерөнхийлөгч байхдаа гаргаж байжээ. В.Шокин ажлаасаа чөлөөлөгдсөн, мөн компанийг хянан шалгах үйл ажиллагаа зогссон байна. Украины Мөрдөн байцаах улсын хороо В.Шокиноос гаргасан Жозэф Байдэны зүгээс түүний ажилд саад учруулж байсан тухай мэдэгдлийн дагуу 2020 оны 2 дугаар сард эрүүгийн хэрэг үүсгэсэн байна.