Шинэ мэдээ

Ипотекийн 6 хувийн хүүтэй зээлийг 221 иргэн авчээ

Орон сууцны ипотекийн зээлийн хөтөлбөрийн журамд өөрчлөлт орж, 2020 оны 10 дугаар сарын 1 –ний өдрөөс өмнө авсан зээлийн жилийн хүүг 8 хувь, 2020 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн авах зээлийн жилийн хүүг 6 хувь байхаар тогтоосон.

Уг шинэчлэгдсэн журам хэрэгжиж эхэлсэн өдрөөс хойш 10 дугаар сарын 22–ны өдрийн байдлаар  нийт 15.8 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 221 иргэнд олгоод байна. Тус санхүүжилтийн 9.9 тэрбум төгрөгийн эх үүсвэр бүхий 157 хүсэлтийг Монголбанкнаас, 5.9 тэрбум төгрөгийн 64 хүсэлтийг арилжааны банкуудаас тус тус биелүүлэв. 

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version