Эрүүл мэндFocusШинэ мэдээ
Тээврийн цагдаагийн албаныхан бяцхан охиныг амийг аврахад тусалжээ
ХӨСҮТ-ийн түргэний машин Сонгинохайрхан дүүргээс хүнд өвчтэй 6 настай бяцхан охиныг сэхээн амьдруулах тасагт авчрахаар нэг талдаа цаг гаран явж байж очиж авав. Ид түгжрэлийн цаг таарсан байна.
Гэвч охин сэхээнд очтолоо 20 минут ч тэсэхээргүй байсан учраас тээврийн цагдаагийн хамт олон бүрэн бүрэлдэхүүнээрээ охинд тусалж, захын гэр хорооллоос ХӨСҮТ-ийн сэхээн амьдруулах тасаг руу чиглэсэн бүх хөдөлгөөнийг зохицуулж өгсөний ачаар 13 хан минутанд охин эмнэлгийн тусламж авч энэ хорвоод үлдэж чадсан байна.
Хэрэв 5 минут л хоцорсон бол бид тэр бяцхан охиныг аврах боломжгүй байжээ. Тээврийн цагдаагийн хамт олонд ХӨСҮТ-н эмнэлгийн тусламж үйлчилгээний хамт олон, охины ар гэрээс талархаснаа илэрхийлж, та бүхний ажил амьдралд сайн сайханыг хүсчээ.