НийгэмFocusШинэ мэдээ

НӨАТ-ын III улирлын буцаан олголт иргэдийн дансанд орно

2020 оны долдугаар сарын 1-нээс есдүгээр сарын 30-ны хооронд худалдан авалт хийсэн баримтын буцаан олголт буюу НӨАТ-ын  гуравдугаар улиралын буцаан олголт өнөөдөр буюу аравдугаар сарын 22-ноос иргэдийн данс руу шилжинэ.

III улиралд нийт 993,469 иргэнд 43.4 тэрбум төгрөгийн буцаан олголтыг хийх аж. Иргэд 2020 оны долдугаар сарын 1-нээс есдүгээр сарын 30-ны хооронд худалдан авалт хийсэн баримтаа 2020 оны аравдугаар сарын 8-ны өдрөөс өмнө ebarimt системд бүртгүүлээгүй бол III улирлын буцаан олголт олгогдохгүй юм. 

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version