Байгаль орчинОнцлохШинэ мэдээ
Хүрэн баавгайн хоёр ширхэг сарвууг худалдах гэж байсныг илрүүлжээ

Экологийн цагдаагийн албанаас Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутагт хяналт шалгалт хийхэд ховор амьтны жагсаалтанд ордог Хүрэн баавгайн түүхий эд болох 2 ширхэг сарвууг 1 сая төгрөгөөр худалдан борлуулах гэж байсныг тогтоож хяналт шалгалт явуулж байна.
Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 07 дугаар тогтоолоор Хүрэн баавгайг ховор амьтны жагсаалтад оруулж 2011 оны 23 дугаар тогтоолын хавсралтад зааснаар экологи эдийн засгийн үнэлгээг 6,500,000-аас 7,500,000 төгрөгөөр тогтоосон.
Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49,2 дэх хэсэгт “…амьтны аймагт учирсан хохирлыг тухайн амьтны учирсан хохирлыг экологи эдийн засгийн үнэлгээг 2 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээ”-гээр нөхөн төлүүлэхээр заасан байна.