Хууль эрх зүйFocusШинэ мэдээ

Дархан цаазат Богдхан ууланд шалгалт хийж байна

Экологийн цагдаагийн албанаас санаачлан Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, дүүрэг дэх цагдаагийн хэлтсүүдтэй хамтран Богдхан уулын байгалийн мод, ургамал, түүний олон янз байдлыг хамгаалах, нөөцийг зохитой ашиглаж байгаа эсэхэд хяналт шалгалт хийж хууль  бус үйлдлийг таслан зогсоох зорилгоор энэ оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 23-ны өдрийг хүртэл хяналт шалгалтыг зохион байгуулан ажиллаж байна.

Дархан цаазат газраас байгалийн мод, ургамал, ойн дагалт баялаг буюу хуш модны самарыг түүж бэлтгэхийг хориглодог.

Хяналт шалгалтын хүрээнд дархан цаазат газраас Хуш модны самар түүж бэлтгэсэн, боловсруулсан болон бусад хууль бус үйлдлийг илрүүлсэн тохиолдолд хуульд заасан арга хэмжээг авч ажиллахыг анхааруулж байна. 2020.10.20-ны өдрийн байдлаар 20 гаруй отог, 260 гаруй иргэдийн хууль бус үйлдлийг таслан зогсоож сануулан уулнаас буулган ажиллласан.

Хэрэв та хуш модны самрыг түүж, бэлтгэх бол 9 дүгээр сарын 10-наас дараа оны 3 дугаар сарын 15-ны хооронд бэлтгэнэ. Харин ашиглах зориулалт, хэмжээнээс хамаарч нэг удаагийн эрхийн бичгийг иргэнд 10 хүртэл хоног, нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагад 21 хүртэл хоногийн хугацаатайгаар судалгаа шинжилгээний зориулалтаар 1 удаа 10 кг, ахуйн зориулалтаар 1 удаа 25 кг хүртэл түүж бэлтгэхийг зөвшөөрдөг.

2020.10.20-ны өдрийн байдлаар 20 гаруй отог, 260 гаруй иргэдийн хууль бус үйлдлийг таслан зогсоож сануулан уулнаас буулган ажиллласан байна.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version