МАНОнцлохШинэ мэдээ

Д.Энхжаргалыг Монголбанкны Дэд ерөнхийлөгчөөр томилох уу

УИХ-ын 2020 оны сонгуулийн дүнд МАН дахин үнэмлэхүй олонх болж, засгийн эрхээ авсан. Ялсан намын дарга Ерөнхий сайд болдог жишгийн дагуу У.Хүрэлсүх шинэ танхимаа бүрдүүлээд 100 хоног болж байна. У.Хүрэлсүхийн танхимд шинэ кандидат олноор багтсан бөгөөд тэдний нэг нь Үндэсний статистикийн хорооны дарга А.Ариунзаяа. Тэрбээр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар томилогдсоноор Үндэсний статистикийн хорооны даргын суудал эзгүйрсэн юм. Өнгөрсөн 100 хоногийн хугацаанд Үндэсний статистикийн хорооны даргаар хэн томилогдох нь тодорхой бус байв. Тэгвэл УИХ-ын харъяа байгууллага болох Үндэсний статистикийн хорооны даргаар Монголбанкны Дэд ерөнхийлөгч Г.Энхтайваныг томилохоор болсон гэх “бор шувуу” саарал ордонд нисэж байна.

Г.Энхтайваныг Монголбанкны Дэд ерөнхийлөгчөөс чөлөөлж, Үндэсний статистикийн хорооны даргаар томилох болсон гэх “бор шувуу” Монголбанкны Дэд ерөнхийлөгч асан Д.Энхжаргалтай холбоотой аж. Учир нь, Д.Энхжаргал Монголбанк руу дахин зүтгэж байгаа бөгөөд Г.Энхтайваныг Үндэсний статистикийн хорооны даргаар томилох замаар Монголбанкны Дэд ерөнхийлөгчийн суудлыг эзгүйрүүлэхээр санаархаж байгаа гэдгийг ойрын эх сурвалж дуулгав. Д.Энхжаргал нь Монголын стратегийн ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах чиг үүрэгтэй “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүнээр ажилладаг бөгөөд өнгөрөгч 2019 онд “Оюутолгой” ХХК-ийн Монголын талын Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээс чөлөөлөгдсөн юм.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version