Гадаад харилцааУИХОнцлохШинэ мэдээ

Энэтхэг улс Парламентын судалгааны хүрээлэнгийн боловсон хүчнийг чадавхжуулахад дэмжлэг үзүүлнэ

УИХ-ын даргын ахлах зөвлөх Д.Лүндээжанцан, Парламентын судалгааны хүрээлэнгийн захирал Т. Баярмаа нар Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.П.Сингх-тай (2020.10.13) уулзаж хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

УИХ-ын даргын ахлах зөвлөх Д.Лүндээжанцан УИХ-аас батлагдан гарч байгаа хууль тогтоол, аливаа шийдвэрүүд шинжлэх ухааны үндэстэй судалгаанд суурилсан, амьдралд нийцтэй байхад Парламентын судалгааны хүрээлэнгийн үүрэг, хариуцлага чухал. Цаашид гадаад, дотоодын судалгааны байгууллагуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх шаардлагатай байгаа талаар онцлов. Иймд Монгол, БНЭУ дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойг тохиолдуулан Энэтхэг улсын Парламентын судалгааны туршлагаас хуваалцах, боловсон хүчнээ чадавхжуулахад дэмжин ажиллана хэмээн найдаж байна гэлээ.

Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.П.Сингх Парламентын судалгааны ажлаар Энэтхэг улстай хамтран ажиллах боломжийг хангаж ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ. Ялангуяа хүний нөөцийг чадавхжуулах, 100 хувийн болон бусад хөнгөлөлттэй тэтгэлэгээр сургах боломжтой гэлээ. Мөн Энэтхэг улсад Парламентын судалгаа хийдэг мэргэжлийн байгууллагууд болох PRS, PRIDE, Энэтхэгийн Парламентын Номын сан зэрэг байгууллагуудтай холбоо тогтоон, хамтран ажиллах боломжийг нээж өгөх тухайд анхаарна гэдгээ онцолсон юм.

Иймээс ойрын хугацаанд талууд энэ чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгуулахаар тогтлоо хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version