Хууль эрх зүйFocusШинэ мэдээ

Гадаадын иргэн, түүнийг уригч иргэн, ААН, байгууллагын анхааралд

Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны мэдээгээр 2020 оны эхний 9 сарын байдлаар гэмт хэрэгт холбогдсон 7 улсын 16, зөрчилд холбогдон шалгагдсан 5102, гэмт хэргийн хохирогч болсон 11 улсын 41 гадаадын иргэн байна.

Иймд гадаадын иргэнийг хувийн хэргээр уригч иргэн, аж ахуй нэгж, байгууллага нь гадаадын иргэнийг Монгол Улсын виз, оршин суух зөвшөөрлийнх нь хугацаанд нутаг буцаахаас гадна гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, Монгол Улсын хууль тогтоомжийг сахин биелүүлэх талаар зөвлөгөө, мэдээллээр тогтмол хангах үүрэгтэйг сануулж байна.

Мөн Монгол Улсад зорчигч, оршин суугч гадаадын иргэн нь Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжийг сахин биелүүлж, аливаа гэмт хэрэг, зөрчилд холбогдохоос урьдчилан сэргийлж, өөрийгөө болон бусдыг эрсдэлд оруулахгүй байхыг хүсье. Түүнчлэн гэмт хэрэг, зөрчилд холбогдох нь Монгол Улсад оршин суух зөвшөөрөл олгох, сунгахаас татгалзах төдийгүй тус улсаас албадан гаргах үндэслэл болохыг анхаарна уу.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version