Шинэ мэдээ

Уянга суманд 56.1талбайг нөхөн сэргээв

Өвөрхангай аймгийн Засаг даргын захирамжаар ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй байгууллагуудын нөхөн сэргээлтийг хүлээж авах Ажлын хэсэг Өвөрхангай аймгийн Уянга суманд энэ сарын 09-ний өдөр ажиллав.

Ажлын хэсэгт аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Онги-Таац голын сав газрын захиргаа, Уянга сумын ИТХ, ЗДТГ-ын холбогдох албан тушаалтан, улсын байцаагчид багтжээ.

Ажлын хэсгийнхэн Уянга суманд ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй “Аум Алт” ХХК, “Баярс гоулд” ХХК, “Буд Ундрам” ХХК, “Өгөөмөр Өргөө” ХХК-ууд энэ онд биологийн нөхөн сэргээлт 14.5 га, техникийн нөхөн сэргээлт 41.6 га талбайд тус тус хийснийг газар дээр нь хэмжилт хийж хүлээн авлаа.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version