Хууль эрх зүйFocusШинэ мэдээ

16-26 насны залуус “Санхүү авна” гэсэн зар тавьж гэмт хэрэг үйлдсэн нь урьдчилсан байдлаар тогтоогджээ

2020 оны 10 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө 03 цаг 58 минутад Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэст “Цагдаа дуудаад өгөөч дээрэмдүүлчихлээ” гэсэн дуудлага мэдээлэл ирүүлснийг хүлээн авч шалгахад Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд оршин суух иргэн Ц-гийн гэрт үл таних залуус дайрч орон биед нь халдаж, эд зүйл, их хэмжээний биет мөнгийг дээрэмдэж хэргийн газраас зугатаасан.

Дуудлага мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулсны үр дүнд тус хэргийг “Х, М, Т, У, И, Т” нар нь бүлэглэн үйлдсэн болохыг олж тогтоон, дайчлан баривчилсан. Сэжигтэй этгээдүүдийн гэрээс хэргийн газраас алдагдсан эд зүйлсийг эд мөрийн баримтаар хураан авч, цагдан хорих 461 дүгээр ангид түр саатуулан холбогдох шалгалтын ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.

Урьдчилсан байдлаар сэжигтэй этгээдүүд болох 16-26 насны “Т, И, М, Х, У” нар нь мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэдэг болох нь, мөн холбогдох шалгалтын явцад сэжигтэй этгээд 16 настай У гэгч нь цахим орчинд “Санхүү авна” гэсэн зараар дуудлагаар биеэ үнэлэх, хохирогч нарын мөнгийг нь авч зугатаах зэрэг хэрэг, үйлдлүүд урьдчилсан байдлаар тогтоогдож байна.

Сэжигтэй этгээд 22 настай М гэгч нь энэ оны 5 дугаар сард Баянгол, 8 дугаар сард Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт дээрэмдэх гэмт хэрэг үйлдэж Монгол Улсын Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дох хэсэг, 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заанаар тус тус яллагдагчаар татагдан шалгагдаж байна.

Хохирогч Ц нь “Санхүү авна” гэх зарын дагуу залгаж, улмаар 26 настай “Х” гэгч эмэгтэйд гэрийн хаягаа зааж, гэртээ нэвтрүүлсэн ба удалгүй гаднаас хаалга тогшиж, Х гэгч гарахаар хаалга онгойлгоход гаднаас үл таних 2 эрэгтэй орж ирэн хохирогчийн биед халдаж эд зүйлсийг нь дээрэмдсэн гэх нөхцөл байдал тогтоогдсон. Иймд дээрх үйлдлийн аргаар гэмт хэргийн хохирогч болсон иргэд Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст хандана уу.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version