Уул уурхайFocusШинэ мэдээ

Үйлдвэрлэлийн төлөвлөгөөг давуулан биелүүлжээ

Эрдэнэт үйлдвэрийн Баяжуулах үйлдвэр оны эхний есөн сарын байдлаар үйлдвэрлэлийн төлөвлөгөөг давуулан биелүүлжээ. Тухайлбал төлөвлөгөөнөөс 358 тонн хүдэр илүү боловсруулж, гурав орчим тэрбум төгрөгийн зардал бууруулан, 20 гаруй тэрбум төгрөгийн нэмэлт бүтээгдэхүүн үйлдвэрлэн амжилттай ажилласан байна.

Түүнчлэн Өөрөө нунтаглах хэсгийн өргөтгөлийн бүтээн байгуулалтын ажил, засвар үйлчилгээ,  төслийн ажлууд төлөвлөгөөний дагуу сайн явна. Техник технологийн шинэчлэлийн хүрээнд олон ажил хийгдэж байгаагаас Бутлан тээвэрлэх хэсэгт орчин үеийн МР-800 бутлуур суурилуулсан бөгөөд туршилтын залгалт хийнэ. Өөрөө нунтаглах хэсгийн ММС-1 тээрэм  солих ажил энэ сарын 22-ноос эхэлнэ гэж Баяжуулах үйлдвэрийн дарга  М.Отгон мэдээлэв. 

Я.Энхтуяа
Фотоо: Б.Баттөгс

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version