НийслэлFocusШинэ мэдээ
Алба хаагчийнхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэв
НОБГ-ын Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн хамт олон намрын дунд сарын шинийн 17-ны өдрийг тохиолдуулан Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн галын автомашины жолооч, дэд ахлагч Т.Саруулбаатарыг шинэ байшинтай болголоо.
Алба хаагчид өөрсдийн нөөц бололцоонд тулгуурлан, 9х7 метр харьцаатай байшин барьж, түлхүүрийг нь гардуулан өгсөн юм. Дэд ахлагч Т.Саруулбаатар нь Онцгой байдлын байгууллагад хоёрдахь жилдээ ажиллаж байгаа залуу боловсон хүчин.
Эхнэр, дөрвөн хүүхдийн хамт амьдардаг залуу алба хаагчаа дэмжих, тогтвор суурьшилтай ажиллах боломжоор хангалаа гэж Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.